БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГААГ ХИЙЛЭЭ.

78107336_2173355049637733_3007770665450209280_n.jpg

Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн тойм судалгаа”-ны арга болон “Индикатор”-ын аргаар хийж гүйцэтгэлээ.

Уг тойм судалгаанд  Баянхонгор аймгийн 20 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар, иргэдийн төлөөлөл, аймгийн удирдлагуудаас бүрдсэн 48 ажилтан, алба хаагч, иргэд оролцож, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өмнө нь тохиолдож байсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээлэл, судалгаанд үндэслэн цаашид учирч болзошгүй аюулыг хэлэлцэж, эрсдэлийн төвшинг тодорхойлсон.   

Нийт сумдын эрсдэлийн түвшинг дүгнэхэд аймгийн хэмжээнд газар хөдлөлт, үер, зудын эрсдэл өндөр байгаа бөгөөд цаашид эдгээр аюулын эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

scroll to top