“Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг 2019 оны 09дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа

2Y1A4772.jpg

2019 оны Онцгой байдлын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд батлагдсан Ерөнхий боловсролын сургуулиууд, МСҮТ-ийн сурагчдын дунд  уламжлал болгон зохион байгуулагддаг “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг 2019 оны 09дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан.

            Уг тэмцээнд Баянхонгор аймгийн Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Политехник коллеж, Бууцагаан сумын 10 жилийн сургуулиас нийт 5 баг оролцсон. Тэмцээний төрлүүд: асуулт хариулт, эмнэлэгийн анхан шатны тусламж, усанд осолдогчийг аврах, аврах уяа уях, нурангаас аврах, үерийн далан байрлуулах, сэргээн босгох, гал түймэр унтраах гэсэн 7 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорьж оролцсоноос 1-р байрыг МСҮТ-ийн сурагчид, 2-р байрыг Эрдэнэмандал ахлах сургуулийн сурагчид, 3-р б айрыг Бууцагаан сумын 10 жилийн сургуулийн сурагчид тус тус эзэлсэн.

scroll to top