БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

67592778_643389739483122_3246290308433969152_n.jpg

Баянхонгор аймгийн хэмжээнд 2019 оны 08 сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ, борооны өмнө салхи ширүүснэ. Иймд нийт иргэд гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байх, зайлшгүй нөхцлөөр хол замд зорчих бол дулаан хувцас, шаардлагатай зүйлсийг авч баталгаат зам, гүүр, даваагаар зорчих, малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малын бэлчээрт бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, томоохон нуур, голын эрэг, дагуу бууж суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрх, иргэд, малчид үер усны аюултай бүсээс нүүх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар. УЦУОШГазар.

scroll to top