“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

69224920_655583198263776_3704357620048461824_n.jpg

Аймгийн Онцгой комиссоос цахим сургалт зохион байгуулж,
сумуудтай цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга 2019 оны А/427 дугаартай захирамжийг гаргаж, холбогдох байгууллагууд хамтран “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү нэгдсэн арга хэмжээг чанар, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10.30-14.00 цагийн хооронд Онцгой комиссын “Хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнд танхимын сургалтыг, мөн 19 сумын холбогдох ажилтан, алба хаагч нарт цахим сүлжээгээр сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтын үеэр зарим байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн цаг үеийн асуудлаар сумуудтай холбогдож санал солилцон, үүрэг чиглэл өгч ажилласан.
Дээрх шуурхай ажлын хэсгийн үндсэн үүрэг нь болзошгүй хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед шуурхай үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд энэ чиглэлээр холбогдох иргэн, аж ахуй нэгж байгууллагыг дайчлах, нутаг дэвсгэрийн хэмжээнд дээрх чиглэлээр асуудал гарсан тохиолдолд удирдлага, зохион байгуулалтаар хангах аймгийн Онцгой комиссын үндсэн бүрэлдэхүүн юм.

scroll to top