Залуу үе биднийхээ бахархалт үлгэр дуурайлал болсон нийт ахмад буурлууддаа Олон Улсын Ахмадын баярын мэнд хүргье.

71667611_679671269188302_636793665443856384_o.jpg

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан тус газраас чөлөөнд гарсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.
Ахмад буурлуудынхаа хоёргүй сэтгэлээр ард олныхоо төлөө амь хайрлалгүй зүтгэсэн эр зориг, хийж бүтээсэн гавьяат үйл хэрэг, тэднээр бахархах, залуу хойч үеийн үлгэр дуурайлал болгох зорилгоор “Ёслол хүндэтгэлийн танхим, албаны музей”-г шинээр байгуулж нээлтээ хийлээ.
Мөн энэ үеэр байгууллагад шинээр ирсэн аврах, гал унтраах тусгай зориулалтын автомашины техник хэрэгслүүдийг танилцуулж спортын 3 төрлөөр /шатар, теннис, шилжүүлэн хэрэглэх гайк холбох/ тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний шатрын төрөлд тэргүүн байрт Ч.Төмөрбаатар, удаах байранд Ю.Улаанбанди, гутгаар байранд А.Намсрай, теннисний төрөлд тэргүүн байрт Ж.Бадрал, удаах байранд С.Жаргалсайхан, гутгаар байранд Б.Отгонбат, шилжүүлэн хэрэглэх гайк холбох тэмцээнд тэргүүн байрт Ж.Гантөмөр, удаах байрт О.Эрдэнэчимэг нар тус байр эзэллээ.
Залуу үе биднийхээ бахархалт үлгэр дуурайлал болсон нийт ахмад буурлууддаа Олон Улсын Ахмадын баярын мэнд хүргье.

scroll to top