“Тактик”-ын дадлага сургуулийг Баянхонгор сумын ЗДТГазрын объект дээр зохион байгууллаа

69612792_662767634211999_3240378015368085504_o.jpg

Онцгой байдлын газраас гал түймэр унтраах, аврах “Тактик”-ын дадлага сургуулийг зохион байгууллаа.

Онцгой байдлын газраас гал түймэр унтраах, аврах “Тактик”-ын дадлага сургуулийг Баянхонгор сумын ЗДТГазрын объект дээр зохион байгууллаа. Уг дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн салаа ээлжийн бүрэлдэхүүн, Эрэн хайх аврах бүлэг, Нэгдсэн эмнэлгийн “Яаралтай тусламжийн тасаг”, Цагдаагийн газрын Хэв журмын тасаг, Улаан загалмай хорооны сайн дурын хэсэг, Баянхонгор сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн зэрэг нийт 140 орчим ажилтан, алба хаагч, сайн дурын идэвхитнүүд оролцлоо.
Сургууль, дадлагыг гал түймэр унтраах, аврах “Тактик”-ын сургууль зохион байгуулах төлөвлөгөө, Баянхонгор сумын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу зохион байгуулсан бөгөөд зохиомол цагийн байдал үүсгэн мэргэжлийн байгууллагууд болон гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангиудыг ажиллуулав. Дараагийн гал түймэр унтраах, аврах “Тактик”-ын сургууль, дадлагыг Ерөнхий боловсролын “Эрдэнэмандал” ахлах сургууль дээр зохион байгуулна.

scroll to top