1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн биед байх баримт бичгийн жагсаалт:
- 1. Иргэний үнэмлэх
- 2. Офицер, ахлагчийн үнэмлэх
- 3. Албаны үнэмлэх
- 4. Жолооны үнэмлэх
- 5. Сахилгын талон
2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн хувийн хэрэгт байх баримт бичгийн жагсаалт:
- 1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
- 2. Ажилтны анкет
- 3. Гурван үеийн намтар
- 4. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- 5. Эрүүл мэндийн үзлэгийн дүн /цаашид жил бүр үзлэгт оруулж дүгнэлтийг хавсаргана/
- 6. Албан хаагчийн товч танилцуулга
- 7. Мэргэжил, боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар,
- 8. Цээж зураг /3х4/=6ш, /4х6/=4ш
- 9. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн бол хуваарь, томилолт
- 10. Тухайн ажилтны өргөсөн тангараг, баталгаа
- 11. Шагнал, шийтгэлийн бүртгэл
- 12.Тухайн албан хаагчтай холбоотой асуудлаар албаны шалгалт хийсэн материал, санал, дүгнэлт
- 13. Цол, одон медалиар болон бусад шагналаар шагнуулахаар гаргасан тодорхойлолт, тэмдэглэл
- 14. Уг албан хаагчтай холбогдолтой өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг шалгасан материал
- 15. Тухайн ажил, албан тушаалд ажиллахаар захиргаатай байгуулсан гэрээ
- 16. Гэр бүл, амьдралд нь болон өөрт нь үзүүлсэн тэтгэвэр, тэтгэмж, зээл, тусламж дэмжлэг
- Албан хаагч жилд нэг удаа өөрийн хувийн хэрэгтэй танилцаж, холбогдох баяжилтыг хийх бөгөөд 2 жилд нэг удаа төрийн албан хаагчийн анкетийг шинэчилж хувийн хэрэгт хийнэ.